Узбекистан 12 дугаар сарын 4-нд ерөнхийлөгчийн сонгууль хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-09-10 16:16:47

ТАШКЕНТ. /KAZINFORM/. Узбекистаны ерөнхийлөгчийн сонгууль ирэх 12 дугаар сарын 4-нд болно гэж тус улсын Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ мэдэгдлээ.

Сонгуулийн кампанит ажил энэ сарын 9-нөөс эхэлсэн байна.

Узбекистан улсын СЕХ-ны албан ёсны мэдэгдэлд “Бүгд Найрамдах Узбекистан Улсын Үндсэн хуулийн 96 болон 117 дугаар заалт, Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар заалт, СЕХ-ны  тухай хуулийн 5 ба 9 дүгээр заалтын дагуу 2016 оны 12 дугаар сарын 4-ний ням гарагт ерөнхийлөгчийн сонгуулийг хийхээр товлолоо” гэжээ.

Тархинд нь цус харвасны улмаас наймдугаар сарын 27-ноос хойш эрчимт эмчилгээнд ороод байсан тус улсын Ерөнхийлөгч Ислам Каримов өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт 78 насандаа таалал төгссөн юм.  Тус улсын Ерөнхий сайд Шавкат Мирзиеев ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

関連ニュース