ДОРНОД: “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийн хүрээнд урологийн эмчийг бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-08-02 12:22:21

Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймаг “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна.


Хөтөлбөрийн хүрээнд эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх чиглэлээр БОЭТ-ийн Мэс заслын их эмчийг урологийн эмчээр бэлтгэжээ.  Тодруулбал, урологийн эмчтэй болсноор яаралтай болон төлөвлөгөөт урологийн мэс заслыг орон нутагтаа хийх боломж бүрдэж байгаа юм. Цаашид андрологийн чиглэлээр эмч бэлтгэж, орон нутагтаа урологи, андрологийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөж байна.


Урологи, андролог нь анагаах ухааны томоохон салбарын нэг. Хэдийгээр мэс заслын тусламж үйлчилгээнд хамаардаг боловч дэлхий нийтэд тусдаа салбар шинжлэх ухаан болон хөгжсөн.байдаг. Нэр томьёоны хувьд “бөөр шээсний дамжуулах замын  мэс засал” гэж хэлж болох бөгөөд урологийн эмч нар андрологийн салбарыг давхар авч явдгаараа онцлогтой. Учир нь эмэгтэй хүнд ч мөн бөөрний хавдар, бөөрний чулуу, давсагны үрэвсэл, давсагны хавдар, шээс дамжуулах замын нарийсал, үрэвсэл гэх мэт олон өвчин тохиолддог учир хамтад нь авч үздэг.

関連ニュース