ДОРНОД: Хэрлэн гол эргээ халин үерлэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан /МОНЦАМЭ/. Хэрлэн гол зарим хэсгээрээ эргээ халин үерлэж байна. Өнөөдрийн байдлаар Хэрлэн гол Чойбалсан хот орчимд 188 см, Хөлөнбуйр суманд 221 см болж, өмнөх өдрөөс хоёр см-ээр нэмэгджээ.
Харин Улз гол Баян-Уул сумын орчимд 21 см нэмэгдэж 170 см, Дашбалбарт өөрчлөлтгүй
96 см, Чулуунхороот суманд зургаан см-ээр нэмэгдэж 147 см-т хүрсэн байна.
Халхын гол сумын төв орчимдоо 243 см, Ялалт баг орчимд 503 см-т хүрэн үеэрлэж байгаа юм.
Сүүлийн нэг хоногийн явцаас ажиглахад ихэнх голуудын усны түвшин нэмэгдэж байгаа учир ард иргэдийг үер усны болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Ирэх өдрүүдэд нутгийн ихэнх хэсгээр хур бороотой байна гэж УЦУОШТ-өөс мэдээллээ.