УВС: Дугуйчид Завхан аймгийн Улиастай хот руу аялалд гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-05-29 17:04:52

Улаангом, 2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Увс аймгийн долоон дугуйчин Улаангом хотоос Улиастай хот руу дугуйгаар 710 км-ийн аялалд гараад байна.


Увс аймгийн Дугуйн холбооныхон 2023 оноос эхлэн холын аялалд явж байгаа юм. Анхны аялал нь 2023 онд Улаанбаатар хот руу 1360 км явсан бол өнгөрсөн онд ОХУ-ын Тува Улсын нийслэл Кызыл хот руу 480 км аялжээ. Тэгвэл энэ онд Завхан аймгийн төв Улиастай хот руу дугуйгаар 710 км аялж байна. Увс аймгийн дугуйчид эрүүл мэндийнхээ төлөө дулааны улиралд өдөр бүр дугуйгаар хичээллэдэг бөгөөд сүүлийн жилүүдэд холын аялалд явж өөрсдийгөө сорьж байгаа нь энэ аж.


Дугуйчдын багийн ахлагчаар М.Зоригоо, багийн гишүүнээр ахмад тамирчин Н.Дорж, Б.Насанбаяр, Д.Мягмаржав, Г.Мөнх-Эрдэнэ, Б.Жаргал, Д.Доржготов нар явсан бөгөөд жолоочоор Н.Дашням ажиллаж байна.

2023 оны анхны холын аялалд дугуйчин, ахмад настан Д.Жанчиг гуай явж байсан юм.

 

関連ニュース