Таван хамтлагийн нэгдсэн тоглолт энэ сарын 14-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-09 16:11:35

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. "Дижитал", "Quiza", "Гурван охин", "Татар", "MC collection" хамтлагийн хамтарсан “One stage” тоглолт Social park-д энэ  сарын 14-нд болно.


Зуны хамгийн  том, тэсрэлттэй задгай шоу нь зочин уран бүтээлчгүй гэдгээрээ онцлогтой бөгөөд дээрх хамтлагууд  хит 60 гаруй дуугаа амьд хөгжимтэйгээр тайзнаа эгшиглүүлнэ. Тоглолтод зориулж  "Татар" хамтлаг,  "Quiza" хамтран “Шаргын говиор ганцаараа..”, “One stage” нэртэй уран бүтээлээ гаргаж, үзэгчдийн хүртээл болгосон бол  "Дижитал", "Гурван охин" хамтлаг шинэ уран бүтээлээ үзэгчиддээ хүргэхээр бэлтгэж байгаа аж. 


"On’n off продакшны Ерөнхий захирал, МУУГЗ С.Ононбат тоглолтын найруулагчаар ажиллах бөгөөд  "Live stream"  мэргэжлийн баг, амьд хөгжмийн баг бүрэлдэхүүн  хамтран ажиллах юм. 

関連ニュース