Бразил улс 20 жилийн хугацаанд хатуу хэмнэлтийн бодлого хэрэгжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2016-12-14 16:23:57

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Reuters/. Ирэх 20 жилийн хугацаанд төсвийн зардлыг танах, эдийн засгийн хэмнэлтийн хатуу бодлого хэрэгжүүлэхтэй холбоотой өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахыг Бразилын Сенатын танхим мягмар гарагт дэмжжээ.

Эдийн засгийн хатуу бодлого баримтлахыг дэмжсэн нь тус улсын Ерөнхийлөгч Мишель Темерийн хувьд ялалт юм.

Олон арван жилийн турш хямралтай байсан тус улсыг эдийн засгийн хямралаас гаргана гэдгээ тэрбээр энэ оны эхээр ажлаа авахдаа амалж байсан билээ.

Ийм бодлого баримтлахыг эсэргүүцэгчид нийслэл Бразилиа хот болон хэд хэдэн мужид жагсаал хийсэн байна. Эсэргүүцлийн жагсаал эцэстээ хүчирхийлэл болон хувирчээ.

Тус улсын сөрөг хүчнийхний үзэж байгаагаар, эдийн засгийн хатуу бодлого хэрэгжүүлэх нь санхүүжилт дутагдалтай байгаа эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарт хүнд цохилт болох юм

Г.Доржханд

 

The Brazilian Senate has approved a controversial amendment to the constitution capping public spending for the next 20 years.

The approval of the austerity measure is an important victory for President Michel Temer.

He took office earlier this year promising to lead the country out of its worst recession in many decades.

Protests against the measure turned violent in the capital Brasilia and at least a dozen states in the country.

The opposition says the measures will mainly hit areas such as health and education, which are already underfunded.

 

関連ニュース