Багийн засаг дарга нарыг сонгож дуусаагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-12 14:41:44

Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ-аас гаргасан хуваарийн дагуу энэ сарын 7-8-ны өдрүүдэд 12  багийн Иргэдийн Нийтийн  хуралдааныг зохион байгуулж дууссан.

Багууд холбогдох хуулийн дагуу Монгол Улсын Засаг захиргааны анхан шатны нэгж болсон Багийн ИНХ, хурлын дарга, тэргүүлэгчдээ сонгож дараагаар нь Багийн Засаг даргаа сонгох саналыг авсан байна.

Одоогоор  Жаргалант сумын Алагтолгой, Хайрхан, Бугат, Цамбагарав, Буянт  зэрэг таван  баг Засаг даргаа сонгож  Жаргалант сумын Засаг даргад өргөн мэдүүлээд байна.

Үлдсэн 7 баг Тахилт, Наран, Рашаант, Магсаржав, Жаргалан, Бичигт, Баатархайрхан багийн Засаг даргыг сонгох сонгуулийг ирэх амралтын өдрүүдэд дахин явуулахаар болжээ.

Учир нь багийн засаг даргын сонгуульд улс төрийн намуудаас 5-6 хүн өрсөлдөж, сонгогчдын ирц 50 хувьд хүрээгүй буюу сонгуульд өрсөлдсөн хүмүүс босго санал авч чадаагүй учраас ирэх амралтын өдрүүдэд дээрх багуудад дахин санал хураалт явагдах юм байна.

А.Бямбасүрэн

 

 

関連ニュース