Роботууд хүмүүсийн ажлын байр, цалинг булааж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2017-03-29 12:46:47

САН-ФРАНЦИСКО./Anadolu/. Роботууд америкчуудыг орлох болсноор цалин хөлсний  хэмжээг мэдэгдэхүйц бууруулж байгааг судалгааны тайлан харууллаа.

АНУ-ын Засгийн газраас гаргасан 1990-2007 оны ажлын байрны талаарх мэдээлэлд судлаачид дүн шинжилгээ хийжээ.

Тэдний олж тогтоосноор, үйлдвэрт нэг шинэ робот суурилуулах бүрт дунджаар 6.2 хүн ажлын байраа алдаж байна.

Мөн эдийн засагчид “1000 ажилтанд нэг шинэ робот ногдоход цалингийн хэмжээ 0.25-0.5 хувиар буурсан байна” гэж тооцоолжээ.

АНУ-ын "Эдийн засгийн судалгааны үндэсний товчоо” ашгийн бус байгууллагаас гаргасан уг тайланд "цаашид хүмүүс роботуудад ажлын байраа алдах эрсдэл улам нэмэгдэх хандлагатай байна" гэж анхааруулжээ.

Г.Доржханд

 

関連ニュース