Гурван сумын хорио цээрийн дэглэм цуцлагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн сарын 17-ноос хойш Сүхбаатар аймгийн хоёр сум шүлхийн, гурван сум цэцэг өвчний голомттой байсан. Эдгээр сумдад хорио цээрийн дэглэм тогтоон, өвчний тархалтыг нэмэгдүүлэхгүй байх тал дээр анхаарч холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллажээ. Дарьганга, Түвшинширээ, Мөнххаан сумдад өвчлөл бүрэн зогсож хорио цээрийн дэглэм цуцлагдаж, Баруун-Урт, Сүхбаатар сумдад дэлгэм үргэлжилж байна.
Өвчлөл дахин эхэлсэнээс хойш Дарьганга, Түвшинширээ сумдад нийт 29 үхэр шүлхий өвчнөөр өвчилсөнийг бүрэн устгажээ. Харин хонины цэцэг өвчнөөр зургаан сумын долоон голомтонд 12 өрхийн 200 гаруй хурга өвчилсөнийг мөн устгалд оруулжээ. Цэцэг өвчнөөр хурга ихээр өвчилж байгаа гол шалтгаан нь вакцинд хамрагдаагүйтэй холбоотой. Учир нь шинэ гарсан хурганд дөрвөн сарын дараа вакцин тарих ёстой. Мөн хурганд Монгол Улсын био комбинатад үйлдвэрлэгдэж байгаа вакциныг тарих шаардлагатай. Гэтэл вакцины хүрэлцээ муу байгаа юм байна. Аймгийн хэмжээнд 49,7 мянган тун вакцин ирсэн ч энэ нь хангалтгүй байгааг аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга Э. Өлзийтогтох хэллээ.
Малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх вакцинжуулалт аймгийн хэмжээнд хийгдэж байгаа. Шүлхийн вакцинжуулалт 96,7 хвьтай, хонины цэцэг өвчнийх 95,2 хувьтай үргэлжилж байна. Мөн аймгийн засаг даргын захирамжаар ариутгал халдваргүйжүүлэлтийн нэг сарын аяныг эхлүүлээд байгаа юм. Тус аян нь 05 дугаар сарын 02-ноос 06 дугаар сарын 02-ны хооронд үргэлжилнэ. Энэ хугацаанд өвчний голомт болон голомттой бүсийн ойр хавийн малын бэлчээр, малчдын хот хороо, устгалын цэгүүдийг дахин ариутгах ажлууд хийж байна.
2017 он гарсаар Сүхбаатар аймгийн хэмжээнд 2829 үхэр гоц халдварт шүлхий, хонины цэцэг өвчнөөр зургаан сумын 47 өрхийн 1569 хонь өвчилжээ.

Т. Одончимэг