Н.Энхбаярын талаарх сэтгүүлзүйн бүтээл мэндэллээ

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-05-31 14:00:26
Монголын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн салбарт нэгэн шинэ бүтээл мэндэллээ. Зохиолч, сэтгүүлч, доктор Т.Баасансүрэнгийн бичсэн Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын улс төрийн үйл хэргийн талаарх баримтат сурвалжлагын “Алдар нэр, алдаа оноо, атаа жөтөө" хэмээх номын нээлт өнөөдөр болов.
Нийтээрээ мэдэхгүй ч мэдвэл зохих өнөө цагийн өнгө төрх болсон түүхийг баринтагласан доктор Т.Баасансүрэнгийн номын талаар Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн шинжээч, сэтгүүлзүйн ухааны доктор Ч.Базар ийнхүү ярьж байна.
Синхрон: Сэтгүүлзүйн ухааны доктор Ч.Базар
Хэвлэл мэдээлэл нийгмийн толь байдгийнхаа хувьд хэвлэлд бичигдэж байгаа бүхэн тухайн цаг үеийнхээ тусгал, бас гэрчлэх баримт болж үлддэг. Т.Баасансүрэн доктор Монголын өдөр тутмын сонинуудад сүүлийн жилүүдэд гарсан мэдээлэлд анализ хийж, энэхүү судалгаагаараа “Н.энхбаяр ба Монголын нийгмийн үнэлэмж” гэдэг холбоо хамаарлыг гаргаж ирэхийг зорьсон байна.
Синхрон: МУСГЗ, доктор Т.Баасансүрэн
МУСГЗ, ДашдоржийнНацагдоржийн шагналт зохиолч, Жамсраны Цэвээний шагналт сэтгүүлч Тугалхүүгийн Баасансүрэн бол манай уншигчдын эртний танил уран бүтээлчийн нэг билээ. Мөшгих сэтгүүлзүйн аргыг сэтгүүлзүйн мэргэжлийн задлан шинжлэлтэй холбож хослуулсан энэ удаагийн бүтээлээ туурвихын тулд тэрбээр Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч, МАХН-ын дарга Намбарын Энхбаярын сүүлийн 10 гаруй жилийн ажил амьдралын талаарх нарийн ширийнийг сонин хэвлэл, телевиз радиогийн нэвтрүүлэг, ном зохиолоос онгичин, олж мэдсэн зүйлийнхээ үнэн бодиттой эсэхийг баталгаажуулах гэж уйгагүй эрэл хайгуул хийсэн байна. Судлаачийн нөр их хөдөлмөр шингээсэн энэхүү бүтээл Монголын сэтгүүлзүйн салбарт содон өнцөг боллоо хэмээн номын нээлтийн үеэр мэргэжлийн хүмүүс дүгнэн ярьж байлаа
関連ニュース
コメント