“Говь” ХК-ийн үйлдвэр шатлаа

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-06-15 13:44:07
Монголын ноос ноолууран бүтээгдэхүүний брэнд үйлдвэрлэгч “Говь” хувьцаат компаний гол үйлдвэрт гал гарснаар үйлдвэрийн цогцолбор шатсан харамсалтай хэрэг урд шөнө гарлаа.
Япон улсын хөрөнгө оруулалтаар 1978-1981 онд барьсан энэхүү үйлдвэр нь дөрвөн том барилга байгууламжаас бүрддэг бөгөөд түүхий эдийн боловсруулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлагыг нэг дор 100 хувь шийдсэн томоохон обьект юм. 10 гаруй цаг үргэлжилсэн энэхүү том хэмжээний галыг унтраахад Нийслэлийн онцгой байдлын газрын харъяа 12 анги салбарын 150 гаруй гал сөнөөгчдөөс гадна “Улаанбаатар” төмөр зам, Ус сувгийн удирдах газар, Хот тохижилт, үйлчилгээний газрын ажилтчид, ус тээвэрлэх машин механизмуудыг дайчлан ашиглажээ. Галын шалтгаан нөхцөл тодорхойгүй, онцгой байдлын албан хаагчид одоо ч галын голомтод ажилласан хэвээр байна.     
関連ニュース
コメント