"Пари Сен-Жермен" клуб довтлогч К.Мбаппегийн төлөө 150 сая евро төлнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-08-24 11:05:35
ПАРИС./TASS/. Францын хөлбөмбөгийн “Пари Сен-Жермен” клуб “Монако”-гийн довтлогч Килиан Мбаппе-гийн төлөө 150 сая евро төлж, дээр нь нэмж нэг тоглогчийн эрхээ өгөх ажээ. Энэ тухай “Le Parisien” сонинд мэдээллээ.

Тус сонинд мэдээлснээр, “Монако” клубт Серж Орье, Хатем Бен-Арфа, Гжегож Крыховяк, Лукас Моура, Анхель Ди Мария, Юлиан Дракслер нар шилжин очиж магадгүй байгаа ажээ. "ПСЖ" клуб санхүүгийн “fair-play”-ийн дүрмийг зөрчихгүйн тулд хэд хэдэн тоглогчоо зарахаас аргагүй болж байгаа аж. 

К.Мбаппе нэг клубын тоглогч Андреа Ражи-тай муудалцсаны улмаас 8 дугаар сарын 21-нээс эхлэн багийн бэлтгэлд түүнийг оруулахыг хоригложээ.

Өнгөрсөн тоглолтын улиралд К.Мбаппе “Монако”-ийн бүрэлдэхүүнд Францын аварга болж, аваргуудын лигийн тэмцээнд хагас финал хүртэл тогложээ. Өнгөрсөн тоглолтын улиралд нийт 44 тоглолт хийснээс К.Мбаппе 26 гоол хийж, 14 оновчтой дамжуулалт хийсэн байна.
О.Барс 
関連ニュース