Ли Көцян, Ц.Элбэгдорж нар уулзлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭБЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Бээжин хот дахь Ардын их хурлын Их танхимд Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүлээн авч уулзлаа.
Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд БНХАУ ихээхэн ач холбогдол өгч байна гэж Ли Көцян уулзалтын үеэр мэдэгдэв. Хоёр улсын өндөр түвшний харилцааг тогтмол хийж, Монгол Улстай салбар бүрт харилцаа холбоотой хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа тэрбээр илэрхийлжээ.
Мөн тэрбээр, олон улсын санхүүгийн байдал хүнд байгаа энэ үед эдийн засгийн хүндрэлийг даван туулахад хөгжиж буй орнууд харилцан бие биедээ туслах хэрэгтэйг онцолсон байна.
Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улс БНХАУ-тай харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэх хүсэлтэй байна гэж мэдэгджээ. БНХАУ-тай хийж буй эрчим хүчний эх үүсвэр, малын гаралтай бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлнэ гэж тэрбээр мэдэгдэв.
Мөн тэрбээр, чөлөөт худалдааны гэрээ байгуулах тухай хэлэлцээг эхлүүлэх арга замыг хайж, хил дамнасан эдийн засгийн бүсүүдийг байгуулах ажлыг эрчимжүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Д.Нямтулга