Английн "Cheddar” брэндийн бяслагийг суманд үйлдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-12-15 09:09:39
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу энэ онд сүүний үйлдвэрүүдийн менежментийг боловсронгүй болгох, үйл ажиллагааг жигдрүүлэхэд анхаарч ажиллажээ.
Уянга сумын ӨВ-СҮҮ хоршооноос Швейцарь улсын мэргэжилтнүүдтэй хамтран Английн "Cheddar” нэрийн бяслаг үйлдвэрлэх технологиос суралцаж, энэ онд дөрвөн тонн бяслаг, 190 кг зөөхий, 250 кг ааруул үйлдвэрлэн Улаанбаатар хотын сүлжээ дэлгүүрүүдээр борлуулсан байна. Мөн Хужирт, Зүүнбаян-Улаан сумын сүүний үйлдвэрийг “Silk roadmajic” ККХ-иас гэрээгээр ажиллуулж, хоёр тонн бяслаг үйлдвэрлэн улс, аймгийн үзэсгэлэнд амжилттай оролцсон бол Хархорин сумын “Бэх-Хархорин” хоршооноос нэг тонн ааруул, 50 кг зөөхий, 750 кг жимстэй тарагийг үйлдвэрлэн хэрэглэгчдийн гарт хүргэжээ.
Аймгийн хэмжээнд энэ онд 158,4 тонн сүүг үйлдвэрийн аргаар боловсруулсан нь өмнөх оноос 10,8 хувиар өссөн дүнтэй байна.
Б.Батчимэг
関連ニュース