Парисын халдлагыг зохион байгуулагч баривчлагдаагүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-19 10:49:44

ПАРИС. /Xinhua/. Санкт-Денист цагдаа нарын явуулсан нэгжлэгийн үеэр баривчилсан 8 хүний дунд Мароккого гаралтай, Бельгийн жихад /ариун дайн зарлагч/ Абдельхамид Абауд байгаагүй гэж Парисын прокурор Франсуа Молинс мэдэгдлээ. Түүнийг Парист болсон халдлагыг зохион байгуулсан гэж үзэж буй юм.

11 дүгээр сарын 15-аас хойш эрэн сурвалжилж буй, бас нэгэн ноцтой сэжигтэн болох Салах Абдеслам ч баривчлагдаагүй гэж хэвлэлийн бага хурлын үеэр Молинс мэдээллээ. 8 хүн баривчилсны 7 нь эрэгтэй, 1 нь эмэгтэй байна. Баривчилсан 7 эрэгтэйн 3-ийг хэн болохыг тогтоохоор ажиллаж байна.

Прокурорыг хэвлэлийн бага хурал хийхээс өмнө, нэгжлэгийн үеэрээ цагдаа нар Абаудыг устгасан гэж  “Washington Post” мэдээлсэн юм.

Абауд Францад байна гэсэн мэдээллийн дагуу тус улсын цагдаа нар даваа гарагт нэгжлэг хийсэн байна.

Х.Аминаа

 

関連ニュース