БНХАУ, Тайванийн баг Узбекстаныг зорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2015-11-20 11:32:03

“Узбекистан 2016” Азийн футзалны аварга шалгаруулах тэмцээний зүүн бүсийн “А” хэсгийн урьдчилсан шатны тоглолт Улаанбаатар хотноо энэ сарын 14-19-нд болж өндөрлөв.

Урьдчилсан шатанд энэ хэсэгт таван улс өрсөлдсөнөөс БНХАУ, Тайваний баг хэсгээсээ шалгарч, ДАШТ-ийг зорихоор боллоо.

Манай улс дээрх хоёр улсаас гадна БНАСАУ, Хонг Конгийн багуудтай өрсөлдсөн юм. Хамгийн сүүлийн тоглолтоо өчигдөр Тайваний багтай хийж, 3:5-аар хожигдлоо. Харин хэсгийн эхний тоглолтоо Хонг Конгийн багтай хийж 8:3-аар хожсон бол БНСУ-д 3:7, БНХАУ 1:4 харьцаагаар тус тус хожигдсон юм.

Ж.Болор

関連ニュース