Хятад, Өмнөд Солонгос хэлэлцээ хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-23 14:46:56

ТОКИО. /Sputnik/. Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаарх зургаан талын яриа хэлцээг сэргээх асуудлаар Бээжинтэй санал солилцохоор БНСУ-ын Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдал хариуцсан тусгай төлөөлөгч Хван Жун-Кук дараа долоо хоногт Хятадыг зорино.

Зургаан жилийн өмнө Пхеньян цөмийн шинэ зэвсгээ туршсанаар, Умард болон Өмнөд Солонгос, Орос, Хятад, Япон, АНУ-ын оролцсон яриа хэлцээ зогссон юм.

“Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлын явц, тухайлбал, Пхеньяны өдөөн хатгалга болон цөмийн зэвсэггүй бүс болгох яриа хэлцээг ахин эхлүүлэх талаар талууд байр сууриа солилцоно”  гэж БНСУ-ын Гадаад хэргийн яам мэдээллээ.

Мягмар, лхагва гарагт хийх айлчлалынхаа үеэр Хятадын энх тайван, аюулгүй байдлын тусгай төлөөлөгч бөгөөд Гадаад хэргийн орлогч сайд У Давэйтэй Хван Жун-Кук  уулзана.

2005 онд БНАСАУ өөрийгөө цөмийн зэвсэгтэй гүрэн хэмээн зарлаж, цөмийн зэвсгийн хэд хэдэн туршилт явуулсан нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татсан билээ. Үүнээс хойш дөрөв орчим жилийн дараа Пхеньян цөмийн зэвсгийн туршилтыг нэмж хийн, зургаан талын хэлэлцээнээс гарсан юм.

Х.Аминаа

 

関連ニュース