Хөрөнгийн дахин үнэлгээний ажил 04 дүгээр сард эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Орон нутгийн өмчийн газраас хийгдэх хамгийн том ажил болох хөрөнгийн дахин үнэлгээ ирэх дөрөвдүгээр сард эрхэлнэ. Энэ үеэр орон нутгийн өмчийн бүхий л барилга байгууламжийг дахин шинээр үнэлэхээс гадна, тухайн барилгын газрыг мөн үнэлж эзэнжүүлэх юм байна.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр улсын хэмжээнд дөрвөн жилд нэг удаа хөрөнгийн дахин үнэлгээг хийдэг. Гэхдээ энэ ажил 2009 оноос хойш огт хийгдээгүй юм байна. Үүнтэй холбоотойгоор хөрөнгийн дахин үнэлгээг шинээр хийх тухай Засгийн газрын захирамж 2017 онд гарч, улмаар улс орон даяар бэлтгэл ажил хангагдаад байгаа аж.
“Сүхбаатар аймагт 2016 оны байдлаар 93 тэрбум төгрөгийн орон нутгийн өмчит барилга, байгууламж бий гэсэн судалгаа байдаг. 2017 оны дүн хараахан нэгтгэгдээгүй байна. нэгтгэгдэж дууссаны дараа аймгийн ИТХ-аар батлуулж байж албажих учиртай. Энэ удаагийн дахин үнэлгээний гол онцлог нь тухайн барилга байгууламжийн оршин буй газрыг эзэнжүүлэх юм. Өмнө нь бол газрыг огт үнэлдэггүй байсан. Үнэлгээний ажил ирэх 04 дүгээр сараас эхэлнэ.” гэдгийг аймгийн Орон нутгийн өмчийн албаны дарга И.Батсүх хэллээ.
Аймгийн засаг даргын орлогч Т.Амарбаатараар ахлуулсан, хөрөнгийн дахин үнэлгээг зохион байгуулах ажлын хэсэг 2017 оны 09 дүгээр сард байгуулагдсан. Үүнтэй холбоотойгоор тус ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай 11,4 сая төгрөгийг аймгийн засаг даргын нөөцөд тусгажээ.

Т.Одончимэг