Оюутнуудын дадлага хийх байгууллагатай хамтран ажиллахаар боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Политехник коллеж оюутнуудынхаа дадлага хийх аж ахуй нэгжтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж хамтран ажиллахаар боллоо.
"Тус Политехник коллеж нь "Өнөд өвлөх урлахуй" ХХК-тай хамтран ажиллахаар болсон нь хамтын үйл ажиллагааг улам өргөжүүлэх үүд хаалгыг нээлээ гэж үзэж байна. Хамтын ажиллагааг ийн бэхжүүлснээр тухайн компанийн ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх, Өмнөговь политехник коллежийн оюутнуудыг дадлагын байраар хангах гэх зэрэг ач холбогдолтой юм" гэж Политехник коллежийн захирал А.Түвшинбаяр хэллээ. Тэд цаашид хамтран ажиллах төлөвлөгөө гаргаж "Өнөд өвлөх урлахуй" ХХК захирал Ц.Энхтүвшин политехник коллежийн сургалтын орчин дадлагын байруудтай танилцлаа.
Дашрамд дуулгахад "Өнөд өвлөх урлахуй" ХХК нь аймагтаа төрөл бүрийн үйлдвэрлэл явуулдаг бөгөөд тэмээний чөмөгний тос, хүмүүлэн дарш, "Даланбулаг" цэвэр усаар нь иргэд анддаггүй юм. Харин Политехник коллеж нь уул уурхайн мэргэжлүүдээс гадна барилга, гагнуур, оёдол зэрэг үйлдвэрлэлд зориулсан ангиудад оюутнуудаа бэлтгэдэг юм.
Д.Мишигсүрэн