Террорист бүлэглэлүүдэд үзүүлэх дэмжлэгээ нэмсэн гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРДАМАСК. /Sputnik/. Турк улсаас зэвсэг, тоног төхөөрөмж нийлүүлсний улмаас Сирийн Засгийн газартай тулалдаж буй босогчдын бүлэглэл үлэмж хүчирхэгжсэн гэж Сирийн Ерөнхийлөгч Башар Асад хэлснийг “Deutsche Wirtschafts Nachrichten” мэдээллээ.
Сирийн хууль ёсны Засгийн газартай тулалдаж буй босогчдын бүлэглэлд илгээж буй эд материал, санхүүгийн тусламжаа Турк нэмсэн гэж Ираны улс төрч Али Акбар Велаятитай уулзах үеэрээ Сирийн Ерөнхийлөгч Башар Асад хэлснийг “DWN” уламжиллаа.
Сирийн Засгийн газар сүүлийн давшилтаа эхэлсний дараа, Сирид буй террорист бүлэглэлүүдэд илгээж буй зэвсэг, сум, цэргийн тоног төхөөрөмжөө Турк нэмсэн гэж Сирийн арми мэдээлсэн юм.
Сирийн Засгийн газар терроризмтой тэмцэхэд хуурай замын цэргээр тусалдаг Иран улс “Сирийг үргэлжлүүлэн дэмжинэ, учир нь бүс нутагт болон дэлхий даяар терроризмтой тэмцэх нь зайлшгүй чухал” гэж Ираны Гадаад хэргийн сайд асан, Дээд удирдагч Али Хаменеигийн зөвлөгч Велаяти хэлэв.
Х.Аминаа