Өнгөрсөн хоёр сард голын усанд таван хүний амь эрсэджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 7, 8 дугаар саруудад аадар бороо орж, үер буусан 4, аянга буусан 1, автомашин голын усанд суусан 7, гол нуурын усанд хүн осолдсон 5 дуудлагаар тус тус ажиллаж, эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулсан байна.
Үер усны аюулын улмаас орон нутгийн чанартай зам, гүүрүүдэд ихээхэн эвдрэл, гэмтэл гарчээ. Тухайлбал, Булган сумын Баянбулаг багийн Шарга морьт, Зүүн хар чулуут, Ганцын ам, Нарийн нүүрийн ам дахь гүүр, Хашаат сумын Баян багийн Долоон голын гүүр, Чулуут сумын Хүрэмийн голын гүүр үерийн усны улмаас эвдэрч, нурсан байна.
Энэ зуны цаг агаарын хувьд 7, 8 дугаар сарын эхний 20 хоногт Архангай аймагт усархаг аадар бороо олон жилийн дунджаас ахиу орж, бороо орсон өдрийн тоо олон удаа ажиглагдсан байна. Борооны үеэр салхины хурд дунджаар 18-22 м/с байсан бөгөөд хамгийн хүчтэй салхи Өндөр-Улаан суманд 30-40 м/с хүрсэн байна.

Б.Гэрэлт-Од