“Нарантуяа сан”-аас англи хэлний олимпиадыг жил бүр зохион байгуулна
Завхан/МОНЦАМЭ/.Завханд багшлах боловсон хүчний
чадавхийг дээшлүүлэх, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах
санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо. Завхан аймгийн багшлах боловсон хүчний чадавхийг дээшлүүлж, хүүхэд
нэг бүрийг хөгжүүлснээр“Тогтвортой хөгжил-2030”, “Завхан аймгийн Боловсрол, соёл
урлагийн салбарыг 2017-2021 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө”, “Сайн багш”
дэд хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор “Нарантуяа” сангийн тэргүүн
УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Улсын тэргүүний Шинэ үе сургуулийн захирал Ү.Маам,
Завхан аймгийн Боловсрол Соёл Урлагийн газрын дарга С.Ганчимэг нар санамж
бичигт гарын үсэг зурлаа.
2309 өдөр