Үйлдвэрлэгчид үзэсгэлэн худалдааны үеэр 37 сая гаруй төгрөгний борлуулалт хийжээ
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, аймгийн ЗДТГ хамтран “Завхан түншлэл–2018” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж 37.8 сая төгрөгийн борлуулалт хийжээ. Тус үзэсгэлэн худалдаанд Завханы 16 сум, Булган, Сэлэнгэ, Ховд, Улаанбаатар хотын үндэсний үйлдвэрлэл эрхлэгч, 70 гаруй бизнес эрхлэгч оролцсон байна.
2405 өдөр