Аймгийн шилдгийн шилдэг багшийг 10 сая төгрөгөөр шагнав
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймаг Сайн багш хөтөлбөрийн хүрээнд 100 шилдэг багшаа тодруулж урамшуулжээ. “Багшийн сэтгэл хүүхдэд-5” арга хэмжээ болж энэ үеэр 2018 онд бусдыгаа хошуучлан ажилласан, сурган хүмүүжүүлсэн хүүхдүүд нь улс, аймаг, бүсийн томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцсон, сургалтын арга барилыг шинэ түвшинд хүргэж шинийг санаачлан хүүхэд бүрт хүрч ажиллаж, суралцагч бүр нь амжилттай суралцсан багш нараа урамшуулах ёслол Улиастайд боллоо.
2414 өдөр