Шилдэг яруу найрагчид Улиастайд өрсөлдөнө
Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт 12 дахь жилдээ
болох гэж буй "Бадархундага-2018"
яруу найргийн наадамд одоогийн байдлаар 13 аймаг, есөн сум, нийслэлийн 52 яруу
найрагч шүлгээ ирүүлжээ. Энэ жил “Бадархундага-2018” яруу найргийн наадмыг XII
их наадам нэртэйгээр, Баруун бүсийн зохиолчдын уулзалт, зөвлөгөөнтэй хамтатган 10 дугаар сарын 9-10-нд Улиастай хотод зохион
байгуулна.
2413 өдөр