Г.Солонго: Их туулиа хадгалан хамгаалж, сэргээн хөгжүүлэхэд хувь нэмэр болох зорилгоор Жангар төслийг хийж байна
Завхан /МОНЦАМЭ/. "Жангар" туулийг хүүхдийн жүжиг болгон тавихаар болжээ. Тодруулбал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын хамт олон тус туулийг хүүхдийн жүжиг болгон театрын тайзнаа тавихад хэдийнэ бэлэн болжээ. Жангар туулийг жүжиг болгон хүргэснээр хүүхдүүдэд өвөг дээдэс, соёл уламжлалаараа бахархах, соёлын биет болон биет бус өвийн утга бэлгэдэл, хэрэглээнд суралцаж, өвлөн авч хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Тус жүжгийн продюсероор тус театрын дарга Г.Солонго ажиллаж байгаа аж. Түүнээс жүжгийн талаар тодруулга авлаа.
1259 өдөр