ЗАВХАН: Махны үнэ өнгөрсөн жилээс кг тутамд 3-5 мянгаар нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт өнгөрсөн жилийн мөн үеэс энэ жил махны үнэ кг тутамд 3000-5000 төгрөгөөр өссөн гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.
Цар тахлын үе буюу сүүлийн хоёр жилд худалдан борлуулсан мал, махны хэмжээ жил бүр 200-300 мянгаар нэмэгджээ. Харин хүнсэнд хэрэглэсэн малын тоо мөн адил өссөн байна. Мал, махны үнэ аймгийн хэмжээнд өссөн дүнтэй байна. Тухайлбал мал, махны зах дээр нэг хонь 200-250 мянган төгрөг, харин нэг кг хонины мах 10-12 мянган төгрөг, үхрийн мах нэг кг нь 13 мянга, адууны мах нэг кг нь 8000 төгрөгөөр борлуулж байна.
Завхан аймаг оны эхний нийт малын 33.8 хувьтай тэнцэх 1 сая 300.4 мянган малыг
хэрэглээнд зарцуулсан байна.