ЗАВХАН: 1584 ширхэг малын эрүүл мэнд гарал үүслийн гэрчилгээг баталгаажуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-09-01 17:09:01

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт өнөөдрийн байдлаар малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, вакцинжуулалтад 1210.7 мянган малыг хамруулжээ.

Малын бруцеллёз, боом, галзуу, дотрын халдварт  хордлого, дуут хавдар, шөвөг яр, сохор догол, сахуу зэрэг өвчний вакцинжуулалтад нийт 2264.7 мянган мал хамрагдахаас 1210.7 мянган мал хамрагдаж 53.5 хувийн биелэлттэй байна. Паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 3701.1 мянган  мал хамрагдахаас угаалгад 156.4 мянган малыг хамруулсан. Харин туулгалтад 941.3 мянган мал, үхрийн арьсны гуурын боловсруулалт болон малын боловсруулалтад нийт 1328.3 мянган мал хамрагдаж 35.8 хувийн биелэлттэй байна.

Мал эмнэлгийн нэгдсэн системд 1584 ширхэг малын эрүүл мэнд гарал үүслийн гэрчилгээ бичигдэж баталгаажуулсан байгаа. Үүнээс тэмээ 36, адуу 2413, үхэр 1323, хонь 14832, ямаа 2679 нийт 21283 амьд малыг баталгаажуулжээ. Харин малын махны хувьд тэмээний 10720 кг, адууны 4410 кг, үхрийн 106943 кг, хонины 301743 кг, ямааны 164262 кг нийт 588078 кг махыг гарал үүслийн баталгаажуулалтад оруулж гэрчилгээжүүлжээ. Мөн үхрийн шир 136, хонины нэхий 2970, ямааны арьс 936 ширхгийг ямааны ноолуур 203804 кг-ийг тус тус гарал үүслийн баталгаажуулалт хийсэн байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ