Ш.Бямба-Өлзий: Сургагч, зөвлөгч, анд нөхөр нь, заримдаа ах, аавын байр сууринаас хандах үе ч гардаг
Баянхонгор /МОНЦАМЭ/ Ш.Бямба-Өлзий боловсролын салбарт гурван жил ажиллаад Баянхонгор аймгийн “Хөдөлмөрийн аварга”-аар тодорчээ. Тэр бол сургууль, сум, аймаг бүсийн хэмжээнд спорт, урлаг, сэтгэх чадвар, үндэсний бичиг соёлын мэдлэг зэргээрээ түүчээ болж яваа хөдөлмөрч багш, залуу дасгалжуулагч. Аймаг бүс, улс, олон улсын чанартай тэмцээнд давхардсан тоогоор 63 сурагч нь оролцож, 94 медаль авснаас алт 22, мөнгө 32, хүрэл 39 хүртсэн бол нэг шавь нь дэлхийн аваргаас мөнгөн медаль авчирсан. Хөдөө орон нутагт багш хэмээх алдрыг өргөж яваа, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын ЕБС-ийын Биеийн тамирын багш Шаравсэнгийн Бямба-Өлзийтэй ярилцлаа.
1488 өдөр