erdenebat@montsame.mn
2024-04-16 12:19:50
Улсын төсвийн тодотголын зардлын өсөлт зорилтод бүлгийнхэнд чиглэжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ, улсын 2020 оны нэгдсэн  төсөвт тодотгол хийж байна. Улсын төсөвт тодотгол хийх хууль эрх зүйн зохицуулалт бий. Тэр хүрээнд энэ тодотголыг хийж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ төсвийн тодотголын үндсэн суурь нь дэлхий нийтэд тарахсан цар тахал гэж ойлгож болно. Улсын 2020 оны нэгдсэн төсвийн төслийг хэлэлцэж баталсан 2019 оны 11 дүгээр сард дэлхий нийт цар тахлын талаар ямар  тохиолдол, ойлголт байсангүй. Энэ оны эхээр цар тахал гарч ирсэн. Түүний тархалтыг хязгаарлах гэж өнөөдрийг хүртэл улс орон бүр өөрийн онцлог, зан байдлаа харгалзан хорио цээр тогтоосоор ирлээ. Монгол улс ч өөрийн онцлогт тохирсон “өндөржүүлсэн бэлэн байдал” зарлаад байгаа билээ. Ийм хязгаарлагдмал хүрээнд бүр төрлийн  үйл ажиллагаа явсан. Энэ нь төсөв баталсан байдлаар бүрдэх боломжийг хязгаарлажээ. Үүнээс гадна төсвөлсөн зардалд тодорхой өөрчлөлт орсон  нь  улсын төсөвийг тодотгох нөхцөлийг бүрдүүлсэн болов уу. 
1335 өдөр
Ипотекийн зээлийг дахин сунгах уу?
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлийн улмаас эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хэрэгжүүлэнэ” гэж Монголбанкны Мөнгөний бодлогын хороо (МБХ) 8 дугаар сарын 7-нд ээлжит бусаар хуралдаж шийдвэр гаргажээ. Төв банк, энэ шийдвэр нь 4 дүгээр сарын 13-ны өдрийн МБХ-ны шийдвэрийн үргэлжлэл хэмээн тайлбарласан байна. Хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах анхны шийдвэрийг гаргаснаас хойшхи 4 сарын хугацаанд нийт 76 мянга орчим зээлдэгч 663 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд өөрчлөлт оруулжээ. Энэхүү өөрчлөлт  “өрхийн хэрэглээнд үзүүлэх сөрөг нөлөө, зээлдэгчийн санхүүгийн дарамтыг зөөлрүүлж, банкны системийн тогтвортой байдлыг ханган эдийн засгийн уналтыг сааруулахад дэмжлэг болсон” гэж Монголбанкны МБХ дүгнэжээ.
1341 өдөр