Баян-Өлгийн 64 иргэнд төрийн дээд одон медаль хүртээжээ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулан эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, соёл, спорт, урлаг, худалдаа үйлчилгээ, хөдөө аж ахуй зэрэг салбаруудад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа болон ажиллаж байсан Баян-Өлгий аймгийн нэр бүхий 64 иргэнд төрийн дээд одон медаль хүртээжээ.
2184 өдөр