Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд 804 сая төгрөгийг буцаан олгоно
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар анх удаа орон сууц худалдан авсан, барьсан, өөрийн төрсөн болон үрчилсэн хүүхдээ их, дээд сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцуулсан иргэдэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхээр заасан байдаг. Энэ хуулийн хүрээнд тухайн жилд Баян-Өлгий аймгийн 1870 татвар төлөгчид урьдчилсан байдлаар 804 сая төгрөгийг буцаан олгоно.
2119 өдөр