Архины хамааралтай иргэдийг эмчлэн, сэргээн засна
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл,
Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасаг хамтран архины хамааралтай иргэдийг хэвтэн эмчлүүлэх, сэргээн засах өрөөг
байгууллаа. Архины хамаарлаас салгах уг эмчилгээг Сэтгэцийн тасгийн мэргэжлийн эмч, хамт олныг түшиглэн байгуулсан бөгөөд, сэргээн засах дагнасан эмчилгээг
нэг удаад 6 иргэнд 14 хоногийн хугацаанд үзүүлэх ажээ.
723 өдөр