Байгаль нуур, Сэлэнгэ мөрөний сав газрыг хамгаалах хамтарсан ажлын хэсэг байгуулах санал тавив
Москва /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Баярмагнай, Сэлэнгэ аймгийн ерөнхий прокурор Ж.Мөнхжаргал, Орхон аймгийн ерөнхий прокурор Г.Эрдэнэбаатар, Булган аймгийн прокурорын газрын орлогч, прокурор Ж.Болорпүрэв нар энэ сарын 11-14-ний өдөр Москва хотноо айлчилж, ОХУ-ын Ерөнхий прокурор Ю.Я.Чайка, ОХУ-ын Ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч А.Э.Буксман, ОХУ-ын Ерөнхий прокурорын орлогч, цэргийн ерөнхий прокурор В.Г.Петров зэрэг албаны хүмүүстэй уулзалт хийлээ.
2229 өдөр