Д.Сумъяабазар: Хар тэнгис дахь Таманийн боомтоор жилд 25 сая тонн нүүрс экспортлох боломжтой
ХИЛИЙН ЧАНАДААСМосква /МОНЦАМЭ/.Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй албаны хүмүүс энэ сарын 24-26-ны өдөр ОХУ-ын Москва хот болон Таманийн боомтод ажлын айлчлал хийж байна. Айлчллын эхний өдөр салбарын сайд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины туслах И.Е.Левитин, ОХУ-ын ҮХЯ, Роснефть ТӨУҮГ-ын удирдлагуудтай уулзалт хийв.
Хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн IV форумын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзаж Оросоос Хятадруу татах нефть, байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулах, эдийн засгийн коридор байгуулах, Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг ирэх онд хамт тэмдэглэх зэрэг олон асуудлыг хэлэлцсэн.
Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазрын энэ
удаагийн айлчлал Дорнын эдийн засгийн форумаар хоёр орны төрийн тэргүүний
хэлэлцэж шийдвэрлэсэн ажлын биелэлтийг эрчимжүүлж, хоёр орны уул уурхайн
салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж буй юм.
Уул уурхай, хүнд
үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Манай улсын хувьд шатахуун, түлш стратегийн
чухал бүтээгдэхүүн. Тиймээс уг бүтээгдэхүүний нөөц хангамжийг зохих түвшинд
байлгаж, гаалийн баталгаат агуулах нэмэж барих шаардлага тулгарч байна. Түүнчлэн
ард иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлдөг шатахууны үнийг тогтвортой байлгахад дорвитой арга хэмжээ авах боломжийг эрэлхийлж байна.Засгийн газрын
шийдвэрээр Монгол Улсад нефть боловсруулах үйлдвэрийг БНЭУ-ын Экспорт- Импортын
банкны санхүүжилтаар барьж байгуулахаар болсон. Роснефть компани нефть хайгуул,
боловсруулах салбарт маш том туршлагатай. Энэ сарын сүүлээр тус компаний үйлдвэрлэл
хариуцсан орлогч дарга А.А.Романов тэргүүтэй мэргэжилтнүүд манай улсад барих
нефть боловсруулах үйлдвэрийн талбай, байгалийн хий дамжуулах хоолой явах зарим
газрууд болон олборлолт хийж буй Дачин Тамсагийн 19, 21 дүгээр талбайд очиж
ажиллахаар боллоо” хэмээн онцлов.
Сэтгэгдлүүд