Хүний эрхтний хууль бус наймааны эргэлт 600 сая ам.долларт хүрчээ
БУЭНОС-АЙРЕС. /RIA Novosti/. Хүний эрхтний хууль бус наймааны жилийн эргэлт 600 сая ам.долларт хүрсэн тухай НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал эрхэлсэн газар мэдээлжээ. Тус байгууллага ийм мэдээллийг Гватемал улсад болж буй эрхтэн, хүн худалдаалах асуудлаарх бүс нутгийн анхны их хурлын үеэр өгсөн тухай “Prensa Latina” сонинд мэдээлэв.
2289 өдөр