ХААН Банк “Монгол Улсын шилдэг банк”-аар 11 дэх удаагаа шалгарч амжилтаа бататгалаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Euromoney” сэтгүүлээс Монгол Улсын 2020 оны “Шилдэг банк”-аар ХААН Банкийг тодруулснаар бид энэхүү нэр хүндтэй шагналыг 11 дэх удаагаа хүртсэн тогтвортой, түүхэн амжилт үзүүлээд байна. Нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмэр, олон нийтэд зориулан нэвтрүүлсэн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ, шинэчлэл, нийгмийн хариуцлага, компанийн засаглал, санхүүгийн тогтвортой үзүүлэлт зэргийг үнэлэн “Euromoney” сэтгүүл жил бүр дэлхийн банк санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулан өргөмжилдөг юм.
1664 өдөр