Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2025-06-16 06:41:53

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. -2025 оны зургаадугаар сарын 16-22-нд болох үйл явдлын тойм-


Улаанбаатарт:

6 дугаар сарын 16-нд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.

6 дугаар сарын 16-нд: "Шүүхийн хараат бус байдал ба цахимжилт" сэдэвт олон улсын хууль эрх зүйн бага хурлын нээлт Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд болно.

6 дугаар сарын 17-нд: Дэлхийн ган цөлжилттэй тэмцэх өдөр тохиож байна.

6 дугаар сарын 17-нд: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны 5 дугаар сарын үзүүлэлтүүд танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний Статистикийн хорооны байранд болно.

6 дугаар сарын 17, 18-нд: УИХ-ын байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.

6 дугаар сарын 18-нд: Засгийн газрын хуралдаан болно.

6 дугаар сарын 18, 19-нд: “FIBA 3x3 Ulaanbaatar Women's Series” тэмцээн  Д.Сүхбаатарын талбайд болно.

6 дугаар сарын 19, 20-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

6 дугаар сарын 20-нд: Онцгой байдлын албаны өдөр тохиож байна.

6 дугаар сарын 20, 21-нд: 3х3-ын эрэгтэйчүүдийн “Их дуулга” тэмцээн болно. 

6 дугаар сарын 22-нд: Хуульчдын өдөр тохиож байна

6 дугаар сарын 22-нд: Тамирчдын өдөр тохиож байна.

 

Орон нутагт:

6 дугаар сарын 20, 21-нд: Төв аймгийн Зуунмод сумын Өв соёлын өргөөнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Алтан хайч-2025” хонь ноослох улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна.

 

-Архангай аймгийн музейд "Байгалийг ойроос" түр үзэсгэлэн 2025 оны 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.

 

Хилийн чанадад:

6 дугаар сарын 21-нд: АНУ-ын Виржиниа мужийн Арлингтон хотын Pentagon City Fashion Centre Mall худалдааны төвд “Монголын соёл, бизнесийн өдөрлөг” болно.


-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.  



Холбоотой мэдээ