С.Гэрэлбаатар: Говийн бүсийг ойжуулах судалгааны ажил анхаарал татаж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд, Дэлхийн ойн өдрийг тохиолдуулан МУИС-д өнөөдөр “Оройн нахиа” оюутнуудын эрдэм шинжилгээний хурал боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, МУИС, “Ногоон хэрэм” төслөөс хамтран зохион байгуулсан тус хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон бодлогын хөгжлийн зөвлөх Н.Батхүү нээж үг хэлэв.
1213 өдөр