Орон сууцны хороолол доторх 18.2 км авто замыг шинэчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд 2026 онд орон сууцны хороолол доторх нийт 18.2 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөжээ.
Өнөөдрийн байдлаар тус
ажлын зураг төслийг боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан байна. Зураг төслийг тавдугаар
сарын 15-ны дотор магадлалаар батлуулах аж. Улмаар нийслэлийн Засаг даргын 2026 оны А/532 дугаар
захирамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт хийх засвар шинэчлэлтийн ажлыг “Баруун бүсийн зам засвар, ашиглалтын
газар”, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянгол дүүрэгт хийх орон
сууцны хорооллын авто замын засвар шинэчлэлтийн ажлыг “Улаанбаатар зам засвар,
арчлалтын газар” компани хэрэгжүүлнэ.
Энэ хүрээнд Сүхбаатар дүүрэгт долоо, Чингэлтэй дүүрэгт дөрөв, Баянгол дүүрэгт 13, Сонгинохайрхан
дүүрэгт дөрөв, Баянзүрх
дүүрэгт гурав, Хан-Уул
дүүрэгт хоёр байршилд орон сууцны хороолол доторх авто замын засвар,
шинэчлэлтийн ажлыг хийх аж.