“UB food festival-2026” Д.Сүхбаатарын талбайд маргааш эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой “UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд маргааш эхэлнэ.
10 хоног үргэлжлэх уг хоолны өдөрлөгт ресторан, хоол үйлдвэрлэлийн салбарын 30 гаруй байгууллага, 18 улс үндэстний нэрийн хоолоор оролцох аж. Тухайлбал, монгол, хятад, япон, солонгос, тайланд, энэтхэг, гүрж, итали хоол болон зууш, кофе, дессерт амттанаар иргэдэд үйлчлэх юм.
Мөн шилдэг тогооч нарын онцгой
хоолны үзүүлбэр, асар бүрийн онцлог хоол, амьд хөгжмийн болон урлагийн тоглолт
болохоос гадна олон сонирхолтой хоолны тэмцээн, уралдаан зохион байгуулахаар
төлөвлөжээ.