Хөрөнгө оруулагчдад зориулсан геомэдээллийг ил тод болгож эхэллээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад найдвартай, үнэн зөв мэдээлэл авах боломжийг нээлттэй болгох зорилгоор Австрали-Монголын эрдэс баялгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газар /АМГТГ/ геологи, геохими, гидрогеологи, орон зайн мэдээлэл зэрэг геомэдээллийг өөрийн вебсайтад байршуулахаар ажиллаж байна. Энэ тухай АМГТГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
2844 өдөр