Үндэсний бичиг үсгээ эрхэмлэгч байгууллагуудыг шалгарууллаа
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас БСУГ-тай хамтран "Бичиг үсгээ эрхэмлэгч байгууллага" шалгаруулах уралдааныг зарлан явуулж, энэ сарын 16-нд дүнгээ гаргалаа. Төрийн болон төрийн бус байгууллагын ажилчин албан хаагчид, ард иргэдэд үндэсний бичиг үсгээрээ бахархах, сурах, сурталчлах хандлагыг бий болгох зорилго бүхий уг уралдаанд аймгийн ХХҮГ, Улаангом политехник коллеж, Улсын бүртгэлийн газар, ГБХЗХГ, Нэгдсэн эмнэлгийн хамт олон идэвх санаачилгатай оролцжээ
1585 өдөр