Зөвхөн зурагнаас биш нүдээр үзэх үзэсгэлэнт газрууд
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тус аймагт аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжихийн зэрэгцээ онгон байгаль, нүүдлийн соёл иргэншил, байгалийн үзэсгэлэнт газрыг үзэхээр зорин ирдэг жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас өгсөн мэдээгээр 2016 онд дотоодын 11500, гадаадын 6500 орчим жуулчин ирж, аймгийн эдийн засагт 9,7 сая ам.доллар үлдээсэн байна. Та бүхэн ч зөвхөн зурган дээрээс харах бус өөрийн нүдээр ирж үзээсэй гэж аймгийн үзэсгэлэнт газруудыг нэрлэж байна.
2526 өдөр