Оны эхний найман сард 227 гэмт хэрэг бүртгэгджээ
Увс /МОНЦАМЭ/. Оны эхний 8 сарын байдлаар аймгийн Цагдаагийн газар гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 1624 гомдол мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс 227 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд ахуйн хулгай, бусдын бие махбодид гэмтэл учруулах, хүүхэд гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг, хүчин, малын хулгайн гэмт хэргийн гаралт өмнөх оноос өссөн дүнтэй байна.
2930 өдөр