Пёнчан-2018: Эвлэрлийг авчрах их наадмын сонин хачнаас
Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон өвлийн Олимпын наадам БНСУ-ын Пёнчан хотноо эхлэхэд ердөө хагас сарын хугацаа үлдлээ. Дэлхийн спортын 23 дахь удаагийн их цугларалтад 92 орны 3000 гаруй тамирчид оролцож, 102 багц медалийн төлөө уулын цана, биатлон, бобслей, гүйлтийн цана, кёрлинг, уран гулгалт, чөлөөт цана, хоккей, лүүж, шорт трейк, скелетон, гүйлтийн тэшүүр, цанын харайлт, сноуборд, нордик комбинед гэсэн нийт 15 спортын төрлөөр оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаа, ур чадвар, тэсвэр тэвчээрээ сорих гэж байна.
2076 өдөр