Эрх мэдлийн тодотгол ба Үндсэн хуульд оруулах өөрчлөлт
“ Хоёрдугаар зүйл, Монгол улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад (төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах) гэсний дараа “ УИХ улсын төсвийг хэлэлцэн батлах явцдаа Засгийн газрын санал авалгүйгээр зэрдлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглоно” гэсэн хоёр дахь өгүүлбэр тус тус нэмсүгэй” гэжээ. Энэ нь тойрогтоо илүү төсөв авах гэсэн УИХ-ын гишүүдийн уралдаан, хоорондын лоби, хязгаарлагдах сайн талтай гэж төсөл боловсруулах ажлын хэсгийнхэн үзсэн байна.
2681 өдөр