Архангай аймаг төсвийн орлогоо 268,0 хувиар давуулан биелүүлжээ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг нь улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2017 оны эхний 3 сард аймгийн төсөвт 4846,6 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 6735,7 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөг 139,0 хувиар биелүүлжээ. Харин улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 1124,5 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 3013,5 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 268,0 хувиар биелүүлсэн байна.
2821 өдөр