Чойбалсан хотын иргэд жилд 8.2 сая литр сүү хэрэглэдэг
Дорнод /МОНЦАМЭ/. Чойбалсан хотын иргэд жилд 8.2 сая литр сүү хэрэглэдэг бөгөөд үүний 78.4 хувийг дотоодоосоо хангадаг гэсэн судалгааны дүн гарчээ. Энэхүү сүүний хэрэглээний 62.6 хувийг цай чанахад, 10.7 хувийг хүүхдийн тэжээлд, 8.2 хувийг шууд уух байдлаар хэрэглэдэг гэж судалгаанд оролцсон иргэд хариулсан байна.
1725 өдөр