Завханы 9000 хүүхэд амьдрах ур чадварт суурилсан хөтөлбөрт хамрагдана
Завхан/МОНЦАМЭ/.Улиастай сумын гурван сургууль дээр "Миний гэр бүл" хөгжлийн хөтөлбөрийн нээлт боллоо. Хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн хөгжлийг гэр бүлийн орчинд дэмжих, сурлага, хүмүүжил, спорт, урлаг, амьдрах ухааны чадварт сургахаар багш, эцэг эх, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын чиглүүлэгч багш нар хамтран ажиллах юм байна.
1912 өдөр